Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2013 › Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2013-07-05, Улаанбаатар13-ne-51

1 дугаар зүйл.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 21³ дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 21³.10 дахь хэсэг нэмсүгэй:

21³.10.

Гэмт хэргийн улмаас Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасны дагуу хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учирсан бол энэ хуулийн 21³.2.1-д заасан эмчилгээний зардлыг шүүхийн шийдвэр гарсан эсэхээс үл хамааран нэн даруй олгож, буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.