Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2013 › Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Захиргаа, төрийн алба

Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2013-07-05, Улаанбаатар13-ne-57

1 дугаар зүйл.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 10 дахь заалтын, 10 дугаар зүйлийн 9 дэх заалтын, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтын нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч гэснийг олон нийтийн цагдаагийн ажилтан гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.