Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2013 › Жолоочийн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Жолоочийн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээл

Жолоочийн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2013-07-05, Улаанбаатар13-ne-68

1 дугаар зүйл.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.4 дэх хэсэг нэмсүгэй:

6.4.

Энэ хуулийн 28.1 дэх хэсэгт заасан захиргааны хариуцлага ногдуулах эрх бүхий этгээд нь албан үүргээ гүйцэтгэх үедээ энэ хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн жолоочийн тээврийн хэрэгслийг жолоодон төрийн байгууллагад хүргэх, зөөж, шилжүүлэхэд энэ хуулиар тогтоосон даатгалд хамрагдахгүй.

2 дугаар зүйл.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн тусгай зориулалттай гэсний дараа болон мөрдөх алба, тахар, цагдаа, тагнуул, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.