Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2014 › Бүсчилсэн Хөгжлийн Удирдлага Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Бүсчилсэн Хөгжлийн Удирдлага Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

Бүсчилсэн Хөгжлийн Удирдлага Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2014-10-31, Улаанбаатар14-ne-108

1 дугаар зүйл.

Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн байгууллага мөн гэснийг орон тооны бус зөвлөл байна гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.