Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2014 › Захиргааны Хариуцлагын Тухай Хуулийн Зарим Хэсэг Хүчингүй Болсонд Тооцох Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Захиргааны Хариуцлагын Тухай Хуулийн Зарим Хэсэг Хүчингүй Болсонд Тооцох Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Захиргаа, төрийн алба

Захиргааны Хариуцлагын Тухай Хуулийн Зарим Хэсэг Хүчингүй Болсонд Тооцох Тухай

2014-01-09, Улаанбаатар14-ne-01

1 дугаар зүйл.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “5.Энэ хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно.”, 18 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн “7.Сумын Засаг дарга баривчлах шийтгэл ногдуулсан тухай шийтгэврээ материалын хамт харьяалах шүүхэд 3 хоногийн дотор хүргүүлнэ.” гэсэн хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.