Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2014 › Онц Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Онц Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Онц Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2014-01-16, Улаанбаатар14-ne-20

1 дугаар зүйл.

Онц байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн цагдаа, дотоодын цэргийн гэснийг цагдаагийн байгууллагын гэж, 3 дахь хэсгийн цагдаа, дотоодын цэрэгт гэснийг цагдаагийн байгууллагад гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Дотоодын цэргийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.