Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2014 ›
Банкны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Банкны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Банкны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2014-12-05, Улаанбаатар14-ne-115
Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.2.7 дахь заалт нэмсүгэй:
¶7.2.7. эд хөрөнгийн тухай мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн төлбөр төлөгчийн дансны мэдээлэл авахаар шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх албаны дарга зөвшөөрсөн.
Энэ хуулийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.