Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2014 › Цэргийн Албан Хаагчийн Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Цэргийн Албан Хаагчийн Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Захиргаа, төрийн албаХөдөлмөр

Цэргийн Албан Хаагчийн Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2014-01-24, Улаанбаатар14-ne-05

1 дугаар зүйл.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйл, 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн шүүхийн шинжилгээний гэсний дараа болон авлигатай тэмцэх гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын “онцгой байдлын” гэсний өмнө “авлигатай тэмцэх,” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.