Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2014 › Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Байгаль орчин

Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2014-01-24, Улаанбаатар14-ne-33

1 дугаар зүйл.
Ашигт малтмалын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

10 дугаар зүйлийн 10.1.10 дахь заалт:

10.1.10.

ашигт малтмал хайх, ашиглах, боловсруулах, борлуулах үйл ажиллагаанд ил тод байдлыг бүрдүүлэх.

2/

35 дугаар зүйлийн 35.6. дахь хэсэг:

35.6.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд, бичил уурхайгаас алт олборлогч нь олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтааж тушаана.

3/

47 дугаар зүйлийн 47.3.3 дахь заалт:

47.3.3.

Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд энэ хуулийн 47.3.2-т заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2,5 хувь, энэ хуулийн 47.5-д заасан нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү.

2 дугаар зүйл.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.2 дахь заалтын 47.3.1-д зааснаас бусад гэснийг 47.3.1, 47.3.3-т заасан Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтнаас бусад гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалт буюу Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.3 дахь заалтыг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.