Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2014 › Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Захиргаа, төрийн алба

Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2014-05-15, Улаанбаатар14-ne-44

1 дугаар зүйл.

Захиргааны хариуцлагын тухай хуульд доор дурдсан агуулгатай 30⁷дугаар зүйл нэмсүгэй:

30⁷ дугаар зүйл.Соёлын өвийн хяналтын байцаагч, гэрээт харуулын хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх, заналхийлэх
30⁷.1.

Соёлын өвийн хяналтын улсын байцаагч, гэрээт харуулын хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, биелүүлэхгүй байхыг уриалсан, эсэргүүцсэн, албан үүргээ биелүүлэхэд нь санаатайгаар саад учруулсан, албан үүрэгтэй нь холбогдуулан тэдгээрийг доромжилсон, гүтгэсэн, заналхийлсэн, хүч хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг 100-50000 төгрөгөөр, албан тушаалтныг 1000-60000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийг шүүгч ногдуулна.

2 дугаар зүйл.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь заалтын 303, гэсний дараа 307, гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр баталсан Соёлын өвийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.