Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2014 › Иргэний Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Иргэний Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Иргэний эрх зүй

Иргэний Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2014-05-15, Улаанбаатар14-ne-45

1 дугаар зүйл.

Иргэний хуульд доор дурдсан агуулгатай 338¹ дүгээр зүйл нэмсүгэй:

338¹ дүгээр зүйл.Мерчандайзийн гэрээ
338¹.1.

Мерчандайзийн гэрээгээр бие хүний нэр, төрх, дуу хоолой болон утга зохиол, урлагийн бүтээл, эд зүйлийн дүр, зургийг бүтээгдэхүүн, үйлчилгээнд ашиглах эрхийг өмчлөгч, эзэмшигчээс үйлдвэрлэгч, борлуулагчид олгох ба үйлдвэрлэгч, борлуулагч нь өмчлөгч, эзэмшигчид борлуулалтын орлогоос нэр, төрх, дуу, хоолой, дүр, зургийг ашигласны төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ.

338¹.2.

Хуульд өөрөөр заагаагүй бол мерчандайзийн гэрээг бичгээр хийнэ.

2 дугаар зүйл.

Иргэний хуулийн Хорин есдүгээр бүлгийн гарчгийн Франчайз гэсний дараа , Мерчандайз гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр баталсан Соёлын өвийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.