Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2014-05-15, Улаанбаатар14-ne-48
23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт:
2/¶3/ дэлхийн болон үндэсний соёлын өвийн дурсгалт газар.
24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:
¶3. Дэлхийн болон Үндэсний соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын дэглэмийг хуулиар тогтооно.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Газрын тухай хууль гэсний дараа Соёлын өвийг хамгаалах тухай хууль, гэж нэмсүгэй.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн Тусгай хамгаалалттай газар нутгийн гэснийг Хуульд өөрөөр заагаагүй бол Тусгай хамгаалалттай газар нутгийн гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр баталсан Соёлын өвийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.