Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2014 › Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2014-06-05, Улаанбаатар14-ne-62

1 дугаар зүйл.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:1/

20 дугаар зүйлийн 20.1.9 дэх заалт:

20.1.9.

хувьцаат компанийг шинээр болон өөрчлөн байгуулагдах хэлбэрээр байгуулж байгаа бол Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан журмын дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрсөн шийдвэр.

2/

25 дугаар зүйлийн 25.1.4 дэх заалт:

25.1.4.

хувьцаат компанийн хувьд түүний хувьцааг бүртгэлээс хассан тухай Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.