Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2014 › Харилцаа Холбооны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Харилцаа Холбооны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Мэдээлэл, харилцаа холбоо

Харилцаа Холбооны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2014-07-01, Улаанбаатар14-ne-75

1 дугаар зүйл.
Харилцаа холбооны тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

3 дугаар зүйлийн 3.1.13 дахь заалт:

3.1.13.

“дугаартайгаа шилжих үйлчилгээ” гэж хэрэглэгч нэг цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлээс гарч бусад цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчид бүртгүүлэн хэрэглэгч болох үедээ одоогийн ашиглаж байгаа дугаараа шилжүүлэн хэрэглэх боломж олгох үйлчилгээ.

2/

8 дугаар зүйлийн 8.13 дахь хэсэг:

8.13.

Зохицуулах хороо нь хуульд заасан зарим чиг үүргээ хэрэгжүүлэхдээ гэрээний үндсэн дээр бусдаар гүйцэтгүүлж болно.

3/

9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалт:

9.1.13.

дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, уг үйлчилгээтэй холбоотой зохицуулалтын журам батлах;

4/

25 дугаар зүйлийн 25.2.9 дэх заалт:

25.2.9.

хэрэглэгч дугаартайгаа цахилгаан холбооны үйлчлэгч хооронд шилжих техникийн боломж бүрдүүлэх;

2 дугаар зүйл.

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дугаарыг 9.1.14 гэж, 25 дугаар зүйлийн 25.2.9 дэх заалтын дугаарыг 25.2.10 гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.