Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2014 › Төрийн Аудитын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төрийн Аудитын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төрийн Аудитын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2014-07-01, Улаанбаатар14-ne-82

1 дугаар зүйл.

Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 15.1.21 дэх заалт нэмсүгэй:

15.1.21.

газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон өртөг нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад аудит хийх;

2 дугаар зүйл.

Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.21 дэх заалтын дугаарыг 15.1.22 гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Газрын тосны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.