Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2014 › Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2014-07-01, Улаанбаатар14-ne-91

1 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 40.5 дахь хэсгийг нэмсүгэй: 1/40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэг:

40.5.

Төсвийн ерөнхийлөн захирагч энэ хуулийн 40.1-д заасан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхдээ шилэн дансны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг харгалзана.

2 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.3, 8.9.4 дэх заалтын “ба аудит хийсэн тайланг нийтэд мэдээлэх” гэснийг, 8.8.5, 8.10.5 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Шилэн дансны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.