Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2014 ›
Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Хөрөнгөөр Бараа, Ажил, Үйлчилгээ Худалдан Авах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Хөрөнгөөр Бараа, Ажил, Үйлчилгээ Худалдан Авах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Хөрөнгөөр Бараа, Ажил, Үйлчилгээ Худалдан Авах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2014-07-01, Улаанбаатар14-ne-93
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, гэсний дараа Шилэн дансны тухай хууль, гэж, 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийн “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” гэсний дараа “хууль, Шилэн дансны тухай” гэж тус тус нэмсүгэй.
Энэ хуулийг Шилэн дансны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.