Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Концессын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Концессын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Концессын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2015-10-30, Улаанбаатар15-ne-166

1 дугаар зүйл.
Концессын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:1/

6 дугаар зүйлийн 6.2.13 дахь заалт:

6.2.13.

холбогдох журмын дагуу концесс эзэмшигчээс концессын гэрээний ашиглалт, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн тайланг улирал бүр гаргуулан авч, нэгтгэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;

2/

26 дугаар зүйлийн 26.4.6 дахь заалт:

26.4.6.

Концесс эзэмшигч нь концессын гэрээний дагуу гарсан ашиглалт, гүйцэтгэлийг холбогдох журмын дагуу улирал бүр концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тайлагнах үүрэгтэй.

2 дугаар зүйл.

Концессын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.17 дахь заалтын мэдээ гэсний өмнө ашиглалтын тайлан, гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.13 дахь заалтын дугаарыг 6.2.14 гэж, 26 дугаар зүйлийн 26.4.6 гэсэн заалтын дугаарыг 26.4.7 гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр баталсан Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.