Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-11-26, Улаанбаатар15-ne-192

1 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн эдийн засгийн өсөлтийг гэснийг эдийн засаг, нийгмийн хөгжлийг гэж, мөн зүйлийн 28.3.7 дахь заалтын бүс нутгийн хөгжлийн бодлого гэснийг бүсчилсэн хөгжлийн бодлого гэж, 28 дугаар зүйлийн 28.8 дахь хэсгийн Улсын Их Хурлаас баталсан төрийн бодлогын баримт бичгийн гэснийг Төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөрийн гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.