Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Төрийн Аудитын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төрийн Аудитын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төрийн Аудитын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2015-11-26, Улаанбаатар15-ne-201

1 дугаар зүйл.

Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.17 дахь заалтын орсон гэсний дараа зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон гэж, 15.1.18 дахь заалтын “мөрийн” гэсний дараа “хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэхэд болон сонгуулийн мөрийн” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.