Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

одоогийн эх рүү буцах

Гаалийн Тариф, Гаалийн Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-03, Улаанбаатар15-ne-207

1 дугаар зүйл.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.10 дахь хэсэг нэмсүгэй:

4.10.

Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу импортын бараанд гаалийн хөнгөлөлттэй тариф хэрэглэнэ.

2 дугаар зүйл.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

4.2.

Импортын барааны гаалийн тарифыг ердийн, нэн тааламжтай, хөнгөлөлттэй тариф гэж ангилах бөгөөд ердийн тариф нэн тааламжтай тарифаас хоёр дахин их байна. Хөнгөлөлттэй тарифыг олон улсын гэрээгээр тогтооно.

3 дугаар зүйл.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.2 дахь заалтын хөнгөлөлттэй тариф хэрэглэхээр гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.