Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Банкин Дахь Мөнгөн Хадгаламжид Баталгаа Гаргах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Банкин Дахь Мөнгөн Хадгаламжид Баталгаа Гаргах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээл

одоогийн эх рүү буцах

Банкин Дахь Мөнгөн Хадгаламжид Баталгаа Гаргах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-03, Улаанбаатар15-ne-218

1 дугаар зүйл.

Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь заалтыг доор дурдснаар өөрчлөн найруулсугай:

21.1.3.

Эрүүгийн хуульд заасан банк, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, авлига, албан тушаалын гэмт хэрэг, түүнчлэн терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдсон этгээдийн өөрийн болон бусдын нэр дээр байршуулсан мөнгөн хадгаламж.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.