Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-03, Улаанбаатар15-ne-219

1 дугаар зүйл.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн Эрүүгийн хуулийн 73-75, 86, 90, 111-113, 123, 125, 127, 239, 254 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт 5-аас дээш жил хорих ял эдэлсэн, эсхүл түүнийг давтан үйлдсэн хүн гэснийг Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 6.12, 6.13 дугаар зүйлд зааснаар хугацаанаас өмнө суллагдсан, чөлөөлөгдсөн, 12.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 12.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 13.1, 13.3, 15.5, 19.9, 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, таван жилээс дээш хугацаагаар хорих ял эдэлсэн хүн гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.