Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-03, Улаанбаатар15-ne-221

1 дугаар зүйл.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 21³ дугаар зүйлийн 21³.2 дахь хэсгийн “,Эрүүгийн хуулийн 81.1, 81.2 /Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах/, 91.1, 91.2 /Хүнийг санаатай алах/, 96.1, 96.2 /Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах/, 108.3 /Хүн хулгайлах/, 109.3 /Хүнийг хууль бусаар хорих/, 112.3 /Хүнийг барьцаалах/, 113.3 /Хүн худалдаалах/, 126.2, 126.3 /Хүчиндэх/, 147.3 /Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/, 177.2 /Зандалчлах/, 1781.2 /Терроризм/, 25¹.2, 25¹.3 /Эрүү шүүлт тулгах/-т заасан гэмт хэргийн улмаас” гэснийг “Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл /Хүнийг алах/, 11.1 дүгээр зүйл /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/, 12.1 дүгээр зүйл /Хүчиндэх/, 13.3 дугаар зүйл /Хүн барьцаалах/, 13.4 дүгээр зүйл /Хүнийг хууль бусаар хорих, хүчээр алга болгох/, 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/, 19.3 дугаар зүйл /Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах/, 21.12 дугаар зүйл /Эрүү шүүлт тулгах/, 29.1 дүгээр зүйл /Түрэмгий дайныг төлөвлөх, бэлтгэх, өдөөх, дэгдээх/, 29.8 дугаар зүйл /Террор үйлдэх/-т заасан гэмт хэргийн улмаас” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.