Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Терроризмтой Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Терроризмтой Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Терроризмтой Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-03, Улаанбаатар15-ne-222

1 дугаар зүйл.

Терроризмтой тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.6, 3.1.7, 3.1.8, 3.1.9 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.3, 9.1.6 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн террорист ажиллагаа гэснийг террор ажиллагаа гэж, 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтын террорист ажиллагаанд гэснийг террор ажиллагаанд гэж, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн Террорист ажиллагаа гэснийг Террор ажиллагаа гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.