Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-285

1 дугаар зүйл.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 33 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

33 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
33.1.

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

33.2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 21³ дугаар зүйлийн 21³.1.2 дахь заалтын ногдуулсан захиргааны торгох шийтгэлийг гэснийг оногдуулсан торгох шийтгэлийг гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.