Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Зохиогчийн Эрх Болон Түүнд Хамаарах Эрхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Зохиогчийн Эрх Болон Түүнд Хамаарах Эрхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Зохиогчийн Эрх Болон Түүнд Хамаарах Эрхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-286

1 дугаар зүйл.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

31 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
31.1.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсгийн шүүгч, улсын байцаагч энэ хуульд заасан хариуцлага ногдуулна гэснийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулна гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.