Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Зээлийн Мэдээллийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Зээлийн Мэдээллийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээл

Зээлийн Мэдээллийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-288

1 дугаар зүйл.

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

29 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
29.1.

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

29.2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

29.3.

Мэдээлэл нийлүүлэгчээс нийлүүлсэн зээлийн мэдээллийн үнэн зөв эсэхийн талаар зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд, түүний ажилтан хариуцлага хүлээхгүй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.