Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Эрүүл Мэндийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Эрүүл Мэндийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-12-04, Улаанбаатар15-ne-293
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶25 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага ¶25.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
¶25.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.5 дахь заалтын энэ хуульд заасан хариуцлага гэснийг холбогдох хуульд заасан хариуцлага гэж өөрчилсүгэй.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсгийн захиргааны, гэснийг хассугай.
Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.