Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2015 ›
Компанийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Компанийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Компанийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-12-04, Улаанбаатар15-ne-296
Компанийн тухай хуулийн 100 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶100 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага ¶100.1. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.4 дэх хэсгийн энэ хууль болон бусад хуульд заасан хариуцлагыг гэснийг холбогдох хуульд заасан хариуцлага гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.