Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Мансууруулах Эм, Сэтгэцэд Нөлөөт Бодисын Эргэлтэд Хяналт Тавих Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Мансууруулах Эм, Сэтгэцэд Нөлөөт Бодисын Эргэлтэд Хяналт Тавих Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-12-04, Улаанбаатар15-ne-300
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 16 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶16 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага ¶16.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
¶16.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 17 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.