Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Ойн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Ойн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-12-04, Улаанбаатар15-ne-313
Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶47 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага ¶47.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
¶47.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсгийн эрүүгийн болон захиргааны хариуцлага гэснийг Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.