Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2015 ›
Өрсөлдөөний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Өрсөлдөөний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Өрсөлдөөний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-12-04, Улаанбаатар15-ne-318
Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶27 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага ¶27.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
¶27.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Өрсөлдөөний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалт, 28 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.