Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Согтууруулах Ундаа Хэтрүүлэн Хэрэглэсэн Этгээдийг Албадан Эрүүлжүүлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Согтууруулах Ундаа Хэтрүүлэн Хэрэглэсэн Этгээдийг Албадан Эрүүлжүүлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-12-04, Улаанбаатар15-ne-323
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶19 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага ¶19.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
¶19.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
¶19.3. Энэ хуулийн 16.1.1-д заасныг зөрчсөн үйлчлүүлэгч этгээдээс эрүүлжүүлэх үйлчилгээний хөлс төлүүлэх асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ.
Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.