Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Төв Банк /Монголбанк/-Ны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төв Банк /Монголбанк/-Ны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээл

Төв Банк /Монголбанк/-Ны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-339

1 дугаар зүйл.

Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 42 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

42 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
1.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтын гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх гэснийг этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.