Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Хөрөнгө Оруулалтын Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Хөрөнгө Оруулалтын Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-12-04, Улаанбаатар15-ne-388
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 57 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶57 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага ¶57.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
¶57.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5.2 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.4.2 дахь заалтын захиргааны хариуцлага гэснийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.