Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Хөрс Хамгаалах, Цөлжилтөөс Сэргийлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хөрс Хамгаалах, Цөлжилтөөс Сэргийлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хөрс Хамгаалах, Цөлжилтөөс Сэргийлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-389

1 дугаар зүйл.

Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

13 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
13.1.

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

13.2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн эрүүгийн болон захиргааны хариуцлагаас гэснийг Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.