Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Хүний Дархлал Хомсдолын Вирусын Халдвар, Дархлалын Олдмол Хомсдолоос Сэргийлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Хүний Дархлал Хомсдолын Вирусын Халдвар, Дархлалын Олдмол Хомсдолоос Сэргийлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-12-04, Улаанбаатар15-ne-395
Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶14 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага ¶14.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
¶14.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.