Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Шүүгчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Шүүгчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-12-04, Улаанбаатар15-ne-409
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3 дахь хэсгийг нэгтгэн доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶38.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
¶38.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийн дугаарыг 38.3 гэж, мөн хэсгийн Энэ хуулийн 38.1-д заасан гэснийг Энэ хуулийн 38.2-т заасны дагуу гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.