Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Төлбөрийн Чадваргүй Яллагдагчид Үзүүлэх Хууль Зүйн Туслалцааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төлбөрийн Чадваргүй Яллагдагчид Үзүүлэх Хууль Зүйн Туслалцааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төлбөрийн Чадваргүй Яллагдагчид Үзүүлэх Хууль Зүйн Туслалцааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-418

1 дугаар зүйл.

Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

23.1.

Энэ хуулийг зөрчсөн хүнд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн гарчгийг Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.