Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-427

1 дугаар зүйл.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн захиргааны шийтгэл гэснийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага гэж, 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн эрүүгийн болон захиргааны шийтгэлийг гэснийг Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 23 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.