Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Чөлөөт Бүсийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Чөлөөт Бүсийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Чөлөөт Бүсийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-436

1 дугаар зүйл.

Чөлөөт бүсийн тухай хуулийн 26 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 26.4 дэх хэсэг нэмсүгэй:

26.4.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Чөлөөт бүсийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

26.3.

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

3 дугаар зүйл.

Чөлөөт бүсийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.