Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай /Шинэчилсэн Найруулга/ Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай /Шинэчилсэн Найруулга/ Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай /Шинэчилсэн Найруулга/ Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2015-12-18, Улаанбаатар15-ne-216

1 дугаар зүйл.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 13.1.28 дахь заалт нэмсүгэй:

13.1.28.

сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэг.

2 дугаар зүйл.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн 13.1.20 гэсний дараа , 13.1.28 гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.