Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Агаарын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Агаарын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Байгаль орчин

Агаарын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-01-23, Улаанбаатар15-ne-08

1 дугаар зүйл.

Агаарын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

6.1.6.

энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан нөхцөл, шалгуурын аль нэгийг хангасан, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд үзүүлэх цахилгаан эрчим хүчний үнийн урамшууллын хэлбэр, хувь хэмжээг тогтоох, урамшууллыг улсын төсвөөс санхүүжүүлэх;

2 дугаар зүйл.

Агаарын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.