Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Инновацийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Инновацийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Инновацийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-01-23, Улаанбаатар15-ne-15

1 дугаар зүйл.

Инновацийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.10.3 дахь заалтын Инновацийн санд гэснийг улсын төсөвт гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Инновацийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, 17.1.9, 17.1.10 дахь заалтын Инновацийн сангаас гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.

Инновацийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.