Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Төр, Сүм Хийдийн Харилцааны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Төр, Сүм Хийдийн Харилцааны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2015-01-29, Улаанбаатар15-ne-30
Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн энэ хууль гэсний өмнө Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, гэж, 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Хуралд” гэсний дараа “болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад” гэж тус тус нэмсүгэй.
Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэснийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж, 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гэснийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.