Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Төрийн Бус Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төрийн Бус Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төрийн Бус Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2015-01-29, Улаанбаатар15-ne-32

1 дугаар зүйл.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн энэ хууль гэсний өмнө Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Хууль зүйн яаманд гэснийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гэж, 23 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн Хууль зүйн яам гэснийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.