Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Хоршооны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хоршооны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хоршооны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2015-01-29, Улаанбаатар15-ne-44

1 дугаар зүйл.

Хоршооны тухай хуулийн 2 дугаар зүйлийн энэ хууль гэсний өмнө Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, гэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн “бүртгэх байгууллагад” гэсний дараа “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Хоршооны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

11.3.

Улсын бүртгэлийн байгууллага нь энэ хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл ажлын хоёр өдрийн дотор хоршоог улсын бүртгэлд бүртгэнэ.

3 дугаар зүйл.

Хоршооны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх заалтын хоёр хувь гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Хоршооны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2 дахь заалт, 11.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.