Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Мэргэжлийн Боловсрол, Сургалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Мэргэжлийн Боловсрол, Сургалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Боловсрол, шинжлэх ухаан

Мэргэжлийн Боловсрол, Сургалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-01-29, Улаанбаатар15-ne-49

1 дугаар зүйл.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.4 дэх заалтын байгууллагыг байгуулах гэснийг үйл ажиллагаа эрхлэх гэж, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн байгууллагыг гэснийг үйл ажиллагааг гэж, байгуулж гэснийг эрхэлж гэж, 14.3 дахь хэсгийн сургалтын байгууллага байгуулах гэснийг сургалтын үйл ажиллагаа эрхлэх гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.