Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Боловсролын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Боловсролын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Боловсрол, шинжлэх ухаан

Боловсролын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-01-29, Улаанбаатар15-ne-50

1 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 22 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

22 дугаар зүйл.Улсын бүртгэлд бүртгэх
22.1.

Боловсролын сургалтын байгууллагыг улсын бүртгэлд бүртгэх асуудлыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

2 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн бүртгүүлж, гэрчилгээ авсан гэснийг бүртгүүлсэн гэж, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн байгууллагыг байгуулах гэснийг үйл ажиллагаа эрхлэх гэж, 20.2 дахь хэсгийн цэцэрлэгийг байгуулах гэснийг цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх гэж, 30 дугаар зүйлийн 30.1.6 дахь заалтын “цэцэрлэг байгуулахад тусгай зөвшөөрөл, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх” гэснийг, 31 дүгээр зүйлийн 31.1.4 дэх заалтын цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх гэснийг цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.